|
|

楼主 |
发表于 2006-8-23 10:21:11
|
显示全部楼层



Далай лам Монголын ард тvмэнд боловсролоо эрхэмлэхийг захиас болголоо
Vidio- http://www.olloo.mn/modules.php? ... tid=217&video=1
--------------------------------------------------------------------------------
Нийтэлсэн: 2006-08-22 17:37:22 , Мэдээний дугаар: #33371
Єнєєдєр Монголын Бурхан шашинтаны тєв болсон Гандантэгчэнлин хийд сvсэгтэн олны хєл хєдєлгєєнд дарагдаж єнжлєє.
Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам Гандантэгчилэн хийдийн урилгаар манай оронд долоо дахь удаагаа айлчилж байгаатай холбогдуулж сvсэглэж мєргєсєн олон тvмэн тvvнийг гvн хvндэтгэлтэй хvлээж авсан. Далай ламын айлчлалын тов тун бvрхэг байсан бєгєєд ирлээ гэдэгтэй зэрэгцээд л хэвлэл мэдээллvvд дуу дуугаа авалцаж, олон ч бас хэр цадлаараа Далай ламд мєргєх гэж хєлтэй нь алхаж хєлгvй нь мєлхєж зvтгэжээ. Єнєєдєр тэрээр Монголын Бурхан шашинтаны тєв Гандантэгчэнлин хийдийн Гандан дуганд морилж Ламын цогчид єргєлєє.
Эрт дээрээс vе удмаараа тахин шvтэж ирсэн Бурхан шашины тэргvvн болсон Дээрхийн гэгээнтэн Далай багшид сvсэглэн мєргєхєєр алс холын Энэтхэгийг зорьдог байсан бол энэ удаа гэгээнтэн єєрийн биеэр манай оронд хvрэлцэн ирсэнд чадвал адис авчих гэсэн, чадахгvй бол алсаас ч гэсэн барааг нь харчих гэж найман настай балчираас наян настай хєгшид гээд тvмэн олон энд цугласан байлаа.
Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам Данзанжамц манай оронд анх 19979 онд бурхан номын vйл ажиллагаа хааллтай байх vед хvрэлцэн ирж байсан бєгєєд тvvнээс хойш долоо дахь удаагаа ирээд байгаа нь энэ билээ. Далай ламтаны айлчлал манай оронд бvтэн долоо хоногоор vргэлжилэх учир сvсэглэж биширсэн олонд айлтгал адисаа хvртээх боломж хvрээ ч нэлээн єргєн байгаа.
Тэрээр єнєєдєр Гандан дуганд Мандал єргєж, Цогчид єргєсний дараа Жанрайсаг бурханы ємнє зассан тусгай тавцан дээр гарч ирэн Монголын ард тvмэнтэй мэндчилсэн. Тvvний хэлсэн vг бvхэн нь манай ард тvмэнд уриа болж явдаг болохоор Далай багшийн хэлэх vг бvрийг олон тvмэн хичээнгvйлэн сонсож байлаа. Манай оронд хийсэн ємнєх айлчлалаараа «Архиа бага ууж айргаа тааваараа уугаарай» гэж нэгэн vеийн ухаарал болсон vгийг айлтгаж байсан бол энэ удаа тэрээр Монголын ард тvмэн боловсролыг эрхэмлэхийг дахин дахин захиас болголоо.
Энд дарж vзнэ vv (Бичлэг - 1)
Далай ламын хэлэхдээ орчин цагийн боловсролыг эзэмшихдээ уламжлалт зан заншил дээрээ тулгуурлан хєгжvvлэх хэрэгтэйг онцлоод энэ хоёрын зохилдолгоог ухаарч, шvтэн барилдуулж мэдлэг боловсролоо эзэмшиж явбал єрх гэр бvл, цаашлаад улс vндэстэн бvхэн элдэв гэмт хэрэг зєрчил, муу муухай зvйлээс ангид болж, амар амгалан сайн сайхан бvхэнийг хvртэхийг учир ухааныг тайлбарлаж байсан юм. Тvvнчлэн улс орны хєгжлийн гол тулгуур нь ард тvмний єєрсдийнх нь сэтгэл зvтгэл, эрдэм мэдлэг болохыг онцолж байлаа. Мєн "Монголчууд зоримог хичээнгvй зvтгэлтэй ард тvмэн. Та бvхний цусаар эзэн Чингисийн цус гvйж байгаа. Тиймээс Чингис хааны цэрэг зэвсгийн эрдэмийг гайхамшигтай эзэмшиж, морин дэл дээрээс дэлхийг байлдан дагулж байсан шиг Монголчууд Чингис хааныхаа тэр дайчин зоримог байдлаар орчин цагийн эрдэм боловсролыг эзэмшиж улс орноо хєгжvvлэх хэрэгтэй" гэлээ.
Иинхvv мэндчилгээ хэлсэнээр Далай багшийн сvсэгтэн олонд хандсан єнєєдрийн vйл ажиллагаа єндєрлєсєн бєгєєд vдээс хойш зєвхєн Монголын лам нарт хандаж Далай лам єєрийн зохиосон «Монголын сvм хийдvvдийн жаяг»-ийн лvн болон тvvний тайлбарыг айлдсан билээ.
Далай лам маргааш 11 цагаас тєв цэнгэлдэх хvрээлэн дээр Монголын сvсэгтэн олон тvмэнд хандаж сургаал номлолоо айлтгаж, «Шvтэн барилдлагын магтаал»-ын тайлбар хєтєлбєрийг айлтгах юм байна. Харин далай ламыг ирэх тухай мэдээлэл олон тvмэнд байтугай сэтгvvлчид бидэнд ч тун бvрхэг байсаар, гэнэт ирлээ гэдэгтэй зэрэгцээд мэдээлэл тарсан нь бас учиртай гэнэ. Тэрээр энэ удаагийн айлчлалыг Монгол улсын Ерєнхийлєгч Н.Энхбаярын урилгаар ирж байгаа гэсэн ташаа мэдээлэл гарсантай холбогдуулан Далай багшийн ирэх гэж байгаа асуудлыг улс тєржvvлэхгvй vvднээс ихэд нууцалсан гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.
ehi irelt
http://www.olloo.mn/modules.php? ... 33371&catid=217 |
|