|
|
今年是蒙古现代文学奠基人纳楚克道尔基诞辰一百周年,这里张贴一副他著名的诗作《我的祖国》
( Миний нутаг ),原文是用旧蒙文写成。看着是由kril字母拼写的,读出来却是熟悉的蒙语词汇,
能想象出旧蒙文原文是写的多么大气、豪迈。虽然没去过蒙古国,但那一个个地名却似乎那么熟悉,
那么动听。我这个蒙语不好的人读熟了,也能读的朗朗上口。读完后,那熟悉的地名,祖先们征战、
游牧的经历似乎都展现在了我的眼前,那诗歌中的意境也已融入到了我的心里,融入到了一个热爱
蒙古的成吉思汗后代的心里。希望蒙古繁荣、强盛,祝愿蒙古人民吉祥、安康!
Д.Нацагдорж Миний нутаг
Хэнтий, Хангай, Саяаны єндєр сайхан нуруунууд
Хойд зvгийн чимэг болсон ой хєвчийн уулнууд
Мэнэн, Шарга, Номины єргєн их говиуд
Ємнє зvгийн манлай болсон элсэн манхан далайнууд
Энэ бол миний тєрсєн нутаг,
Монголын сайхан орон
Хэрлэн, Онон, Туулын тунгалаг ариун мєрнvvд
Хотол олны эм болсон горхи булаг рашаанууд
Хєвсгєл, Увс, Буйрын гvн цэнхэр нуурууд
Хvн малын ундаа болсон тойром бvрд уснууд
Энэ бол миний тєрсєн нутаг,
Монголын сайхан орон
Орхон, Сэлэнгэ, Хєхvйн онц сайхан голууд
Уурхай баялгын охь олон уул даваанууд
Хуучин хєшєє дурсгал хот балгадын сууринууд
Хол газар одсон харгуй дардан замууд
Энэ бол миний тєрсєн нутаг,
Монголын сайхан орон
Холхи газраас гялалзсан цаст єндєр хайрханууд
Хєх тэнгэр цэлмийсэн хєдєє хээр цайдмууд
Холын бараа харагдсан ноён шовх сарьдгууд
Хvний сэтгэл тэнийсэн уудам амьсгалт талууд
Энэ бол миний тєрсєн нутаг,
Монголын сайхан орон
Хангай говийн хооронд Халхын уудам нутаг
Хар бага наснаас хєндлєн гулд давхисан газар
Гєрєєс араатан авласан урт урт шилvvд
Хvлэг морин уралдсан хєндий сайхан хоолойнууд
Энэ бол миний тєрсєн нутаг,
Монголын сайхан орон
Салхины vзvvрт найгасан соргог нарийн ногоонууд
Саруул талд яралзсан сонин янзын зэрэглээтэй
Сайн эрс цугларсан байц бэрх газартай
Сvлд тахилга улирсан сvмбэр их овоотой
Энэ бол миний тєрсєн нутаг,
Монголын сайхан орон Нарийн євс ургасан малын сайхан бэлчээртэй
Нааш цааш сvлжих тэнэгэр сайхан нуруутай
Дєрвєн цагийн улиралд дураараа нvvх газартай
Таван зvйлийн тарианы хєрс шороот газартай
Энэ бол миний тєрсєн нутаг,
Монголын сайхан орон
Єлгий сайхан ууланд євгєдийг тавьсан газар
Vр ач хvvхдийн vржиж єссєн орон
Таван хошуу малууд дvvрэн бэлчсэн нутаг
Монгол хvн бидний сэтгэлийг сорсон нутаг
Энэ бол миний тєрсєн нутаг,
Монголын сайхан орон
Євлийн тасхийм цагт цасан мєсєн бvрхээд
Болор шилийн єнгєн гилтэгнэж гялалзсан орно
Зуны нартай улиралд цэцэг навч дэлгэрээд
Жигvvртэн шувуу холоос гангар гунгар донгодсон орон
Энэ бол миний тєрсєн нутаг,
Монголын сайхан орон
Алтай Хянган хоёрын завсарт атар баялаг орон
Аав ээжийн минь оршсон ашдын заяасан нутаг
Алтан нарны туяанд энхжин тогтносон орон
Мєнгєн сарны гэрэлд мєнхжин гялалзсан газар
Энэ бол миний тєрсєн нутаг,
Монголын сайхан орон
Хvннv Сvннvгийн vеэс хєгшид євгєдийн минь нутаг
Хєх монголын цагт хvчирхэг боссон орон
Он онд идээшиж олон жилд дассан нутаг
Одоогийн шинэ Монголын улаан туг бvрхсэн орон
Энэ бол миний тєрсєн нутаг,
Монголын сайхан орон
Єссєн тєрсєн бидний vндэсний хайртай нутаг
Єнгєлзєгч дайсан ирвэл vтэр єшиглєн хєєнє
Хувьтай эх орондоо хувьсгалт улсаа мандуулж
Хойчийн шинэ ертєнц дээр хvндтэй гавъяаг байгуулъя
1931-1933 |
|