|
|

楼主 |
发表于 2010-10-2 23:48:08
|
显示全部楼层
Чингис хаанаас өмнөх үеийн Монголчууд
Монгол гэсэн нэр түүхийн сурвалж бичигт анх 7 дугаар зуунд дурьдагдсан байдаг бөгөөд Хятадын сурвалж бичигт Монголын тэгш өндөрлөгийн зүүн захад орших жижигхэн овог аймгийг "мэнгү" хэмээн нэрлэсан байдаг. Хожмоо Монголын эзэнт гүрний үед бичигдсэн "Монголын нууц товчоо", "Юань улсын цадиг" зэрэгт тэмдэглэгдсэн домгоос үзвэл зүүн хойд Азийн ой тайгад нутаглах хүмүүс болон умард Азийн хээр талд амьдрах хүмүүстэй холилдон үүссэн гэх Хамаг Монгол овогтон нь, Кидан гүрэн Зүрчидийн Алтан улсад бут цохигдон Монголын тал нутагт ноёрхогч үндэстэн үгүй болоод байсан XI зууны үед хүчирхэгжиж эхэлсэн монгол хэлний бүлэгт хамаарах хэлээр ярилцах овог аймгуудын нэгэн байсан байна.
Тэрхүү Хамаг Монголчууд Урианхадтай хүч хавсран Жалайр овгийг нэгтгэн, улмаар 12 дугаар зууны дунд үеэс Чингис хааны өвөг болох Хабул хан хамгийн анх хан цол хүртэн, хүчирхэгжих эхлэл нь тавигджээ. Гэвч Хабул ханыг нас барсны дараа хан болсон Амбагай хан нь Татаруудад олзлогдон Алтан улсад хүргэн хоригдож, 3 дахь хан Хутула үгүй болсны дараа эрх мэдлийн төлөө тэмцэлдсэн язгууртнууд болон бусад овог аймгаас болж Хамаг Монгол улс задрах аюулд хүрээд байв. Хан болох ёстой байсан боловч бусад овгийнхонд хүлээн зөвшөөрөгдөлгүй, Хиад овгийн ахлагчаас хэтрээгүй Есүхэй баатар Татаруудтай тэмцэлдэн, овог аймгаа нэгтгэхийг оролдож байсан хэдий ч Чингисийг 9 настайд Татаруудад хорлогдон нас нөгчжээ. |
|