|
|

楼主 |
发表于 2008-1-11 21:55:14
|
显示全部楼层
Болор цом-2008 тэргvvн байрны шvлэг "Газрын vг"
BOLOR TSOM 2008 夺冠诗 《大地的音》
女诗人 Ш.Лхамноржмаа 舍 拉玛淖尔扎玛
< Газрын vг> gazariin ug
Эх орондоо харьж урсдаг
Халхын гол сэтгэл минь билээ
Их л хол харьд суугаа миний тєрлvvд элгэн минь дээ
Сэлэнгэ минь байгаль руу яарсан ч гэлээ
Сэвх нь ногоо болж ургадаг
Орчлонгийн хамаг амьтныг
Олсон гээсэн нvгэл буянтай нь
Хорол газар минь хотойж даасан юм
Жигvvртэн жигvvртэн гээд
Тэнгэрт єндєглєх биш
Жиргэж жиргэж газарт буудаг
Тал наргvй бvтэн дэлхийн
Татах хvч нь газар
Тэнvvн талын минь гар дэлхийн алд болно
Тэндээс хумсын чинээ бvv хороо
Єндєлзєнхєн ургаа уулс бvхэн минь амьтай юм
Vрсийг минь битгий зовоо
Давж ургадаг тvvх минь ертєнцийх билээ
Давж заалдсан хорвоо минь дээ
Ханцуй наймаа омог огшуун байсан ч гэлээ
Халхын нутаг гэрэл болж зураг ээ
Гэрийн буйр, хонины бууц, хvйн чулуу
Ганцыг нь ч бvv хєнд дєє, ертєнц хєлсєнє
Хот балгадаар орчлонг дvvргэвэл
Хаана нь бид амьдрах юм бэ?
Юу ч vгvй ирсэн, юvдэнгvй цувгvй
Юндэн Балган нєхєр ч vгvй
Газартаа газар болох гэж
Ганцхан тvvндээ эзэн байх гэж
Гавьяаг нь ардаа vлдээх гэж
Гавьж тєрсєн юм, гийж тєрсєн юм, бид
Элгийг нь эмтэлбэл элэг
Эмжээрийг нь ханзалбал элэг
Дотроос нь уудалбал элэг
Довыг нь сэндийлбэл элэг
Эмтэрнэ ээ эмтэрнэ
Эхлэл гэдэг тєгсгєл байдаг шиг
Тэр цагт
Зєнєсєн хорвоо бvгдийг сэгсэрнэ
Зоосондоо дэлхий дарагдаж бєхнє
Газрын vг vнэн билээ
Гашуун ч гэсэн мэдтvгэй
Гаравын галавт дагасугай
Болор цом 2008 оны Янжинлхамын эзэн
яруу найрагч Ш.Лхамноржмаа |
|