蒙古青年论坛

 找回密码
 注册
查看: 438|回复: 0

Mongolian songs and lyrics_24_ Ts.Hulan - Huudee

[复制链接]
发表于 2008-8-24 03:09:32 | 显示全部楼层 |阅读模式
http://media.imeem.com/m/ggjBNzvns7/

Амь оруулсан, миний багын зураг мэт
Алив хүү минь, ижий ир дээ
Алдар хүнд, үс зүс минь гундахын цагт ч
Амьтныг дагаж урвахгүй ганцхан эр хүн чи минь дээ

Өлгийн гурван бүсийг нь ижий нь чангалж бүүвэйллээ
Өсгөлүүн эр болоорой
Өнө хожмын өдөр олмыг нь чангалж үднэ
Хол яваарай, миний хүү

Ганцхан заяах насыг нь ахиухан өг дөө, Бурхан минь,
Галгиж гулгиж яваг, дураарай байг, үр минь
Галтайхан хархүү, миний хүү энэ орчлонг
Гайхуулсхийгээд туулаг ээ

Эрвэлзсэн хүлэг чинь жороотойхон байг,
Эхнэрийн сайхан хүүтэй минь ханилаг,
Эдийн дээд-торгоор биеэ хулдаж
Эрийн сайн нь хүүтэй минь нөхөрлөг ээ

Эвшээсэн нумын хатан сум холдоо очиж тусна
Ээжийнх нь шүлгэн сүнс хэзээд хань болно
Хэрэг болгож чамд би ганцхан юм захина
Хэлгий нялх чи минь хожмоо ухаарнаа

Эх орон гэдэг, заримдаа давчдаж
Эгэл түмэн минь мунхарсан мэт санагддаг
Өдөт хөнгөн шувууны даль мэт
Өнчин зүрх алсын алсыг мөрөөддөг өө
Явж л болохгүй шүү тэгэхэд, энэ жаахан Монголоосоо
Яагаад гэж тэр үед өөрөөсөө чи асууна
Ядмагхан ч гэсэн энэ л эх орон
Яруу найрагч ээжийг чинь төрүүлсэн юм шүү.

[ 本帖最后由 丫牛 于 2008-8-24 03:20 编辑 ]
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古青年论坛

GMT+8, 2026-7-25 02:46 , Processed in 0.011024 second(s), 14 queries .

Powered by Discuz! X3.4

© 2001-2023 Discuz! Team.

快速回复 返回顶部 返回列表