蒙古青年论坛

 找回密码
 注册
查看: 104|回复: 1

关于图瓦共和国

[复制链接]
发表于 2005-9-9 08:18:05 | 显示全部楼层
2005.09.8, 11:55 am, Ардын эрх
Хил зөрчсөн Тува нарыг барилаа
Увс аймгийн Давст сумын нутгаар хил зөрчсөн Тувагийн хоёр иргэнийг хилчид саатууллаа. Хилчдээс зугтаасан тувачууд Ааргийн ууланд гарсан байна. Ааргийн уул сумын төвөөс ердөө таван км-ийн зайтай аж. Мөн хил зөрчигчид хоёр айлын адуу хулгайлан хил давуулахаар модонд шахсан байсныг эзэд нь амжиж олсон байна. Нутгийн гүнд орж, иргэдэд хохирол учруулсан хулгайчдыг хилчид хүчлэн хамгаалж, отолт хийж барьсан байна.
 楼主| 发表于 2005-9-9 08:17:07 | 显示全部楼层 |阅读模式
<P>Тагнайн судас шиг салшгvй Танну-Тува Ард Улс

Урианхайчууд угийн эрэлхэг дайчин хvмvvс. Эзэн Чингис хаанд хvчээн &#1108;гч явсан эрэмгий баатар Сvбээдэй, Хубилай хаанд насаараа зvтгэж ирсэн Сvбээдэйн хvv сvр жавхлант Урианхайдай баатар, ганц хvний театраараа гайхуулж яваа гавъяат жvжигчин Догмидийн Сосорбарам бvгд л Монголын тvvхэнд "ойн иргэд" нэрээр алдаршсан удмын анчин урианхайчуудын vр сад. Ахуйн соёл, аж амьдрал, шашин шvтлэг нь бидний адил, нvvдэлчин тvрэг хэлтэн урайнхайчууд хэдэн зууны турш Монголын хязгаар нутгийг манаж ирсэн, тэд хэзээ ч &#1108;&#1108;рсдийг&#1108;&#1108; Монголоос салаад явчихна гэж бодож байгаагvй болов уу.

1911 онд Манж Чин Улс унаж Монгол тусгаар тогтнолоо зарлахчихаад Оросын гарыг харж байсан тэр vед Хаант Орос цэргээ Белоцарскт оруулаад авсан. 1915 оны Хиагтын хэлцээрээр Монголыг Хятадад vлдээхээр болж, 1919 онд Монголын автономит т&#1108;р Хятадад бvрэн унасан. Чоно борооноор гэгчээр 1921 онд Оросууд Халхын бvх хошуунаас Дээд Шивээнд (шивээ, Монголоор "харуул") очсон "Шороотын Цэвээнvvдэд" Орос дах н&#1108;мруулж винтов буу бариулан, Енисэй м&#1108;рнийг &#1108;гс&#1108;н уруудуулж хэд давхиулаад "Тусгаар тогтносон Тува Улс бий боллоо" гэж зарлан тунхаглаж Урианхайн хязгаарыг Монголоос салгах бодлогоо хэрэгжvvлж чадсан. &#1028;вд&#1108;г с&#1108;хр&#1108;н &#1108;ндийх чадалгvй байсан Монгол Улс &#1108;&#1108;д&#1108;&#1108;с нь юу ч хэлж чадаагvй. &#1028;&#1108;р&#1108;&#1108;р хэлбэл "гарын таван хурууны нэгийг нь ингэж хэрчиж авсантай" адил болсон юм. Тэр "Шороотын Цэвээнvvдийн" барьж явсан туган дээр Монгол vсгээр Монгол хэлээр "Танну-Тува Ард Улсийн Эв Хамт Намын Туг" гэж бичсэн байдаг. Тvvх бол хэвээрээ л vлдэх ёстой, хэн дуртай пролетари Оросын &#1108;&#1108;рчилж бичих эд биш ээ.

Тувагийн нийслэл Кизил. Уг нь Кизилхот гэж нэрлэж байсан б&#1108;г&#1108;&#1108;д Туваг Монголоос бvрэн тусгаар тогтносныг нь харуулахын тулд "хот" гэсэн дагварыг албаар хассан. Кизил нь "улаан" гэсэн тvрэг vг. Энэ хотын буурь нь Белоцарск гэдэг тосгон байжээ. &#1028;л&#1108;н нvдтэй Оросын худалдаачид олзны vнэрээр олширсоор байгаад Улуг-Хэм (Енисэй) м&#1108;рний х&#1108;в&#1108;&#1108;нд (манай урианхай хязгаарт) ирж сууршин анхны хот тосгоноо байгуулж эхлэхэд сайхан сэтгэлтэй Монголчууд "Баатар Цагаан хааны vр сад" гэж тэднийг нэрлээд тvvнээсээ эх авч "Белоцарск" гэж тосгоноо нэрлэжээ. Оросын хааныг урианхайчууд "Цагаан Баатар" хаан гэж дуудаж тvvнийг Цагаан дарь эхийн бvрэлбаа хэмээн хvндэтгэж явсан байна. Буриадын Номч мэргэн Агваан Доржиев Ст. Петербург-т Чойнхорын дацангаа босгохдоо цагаан дарь эх бурханыг хоёрдугаар Николай хаанд &#1108;рг&#1108;ж байсан нь м&#1108;н ийм учиртай.

200,000 гаруй мянган мал сvрэг, 55,000 хvн амтай Тувагийн нутаг тухайн vедээ зургаан хошуудад хуваагдаж байжээ. Тvvнд Зvvн-Кэмчик (Зvvн гол), Баруун-Кэмчик (Баруун гол), Каа-Кэм (Хаагийн гол), Улук-Кэм (Их м&#1108;р&#1108;н буюу Енисэй), Тэс-Кэм (Тэсийн гол), Тожу хошууд байжээ. Тожу хошуунд голдуу цаатангууд амьдардаг байна. Тувагийн ихэнх нутаг нь тайга б&#1108;г&#1108;&#1108;д тэд голдуу ойн анчид байсан б&#1108;лг&#1108;&#1108;. Баян Тайга, М&#1108;нг&#1108;н Тайгуудад гадаад хvн анчинтай тааралдахад "Хайрхан &#1108;рш&#1108;&#1108;" гээд ангийнхаа дээжийг ууландаа &#1108;рг&#1108;ж байсныг &#1108;&#1108;рийнх&#1108;&#1108; тэмдэглэл номдоо бичин vлдээсэн явдал бий.

Туваг гардан байгуулсан хvмvvс Оюуны Данзай, Олдох-Уулын Кэмчик-Уул, Хууларын Дондог, Буриадын Гэндэндармаа Нацов (Дотоод яам), Буриадын Богданов (Коминтерн), Цэдэв-Уул Танов, Салчикийн Тогоо, Оюуны Дарьт, Оюуны Чvнчvг-Уул гээд олон хvмvvс бий. 1921 оноос хойш Москвагийн КУТВ-т (Коммиссарский Университет Трудяшихская Востока) бэлтгэгдсэн Оросын талыг барьсан сэхээтнvvдтэй болсон тул Оросын з&#1108;вл&#1108;гч нар тэднээр Монголчуудын халааг хийж, 1931 онд Монгол хэлийг албан ёсоор хэрэглэхээ больсон. Тэр сэхээтнvvдээс &#1108;&#1108;рийн гэсэн бодолтой хvмvvсvvд нь Оросын бууны хараагаар орчлонгоос арилж, &#1108;р&#1108;&#1108;лд толгойгоо мэдvvлсэн нь Туваг Оросын хавсарга болгоход морь нохой мэт зvтгэсэн аж. Тодруулбаас: Сангийн сайд, Т&#1108;л&#1108;вл&#1108;г&#1108;&#1108;ний хороон дарга явсан Оюуны Данзай Пан-Монголын хэргээр 1938 оны 10 сарын 13-д буудуулсан. Лам гаралтай Хууларын Дондог 26-29 онд ер&#1108;нхий сайд хийж байгаад Монголтой нэгдэх гэсэн асуудлаар 1930 онд буудуулсан. 1925 онд Дотоодыг хамгаалах газрыг байгуулан 1929 он хуртэл даргаар нь ажилласан Олдох-Уулын Кэмчик-Уул 1929-1931 онд Улсын Бага Хурлын дарга, 1933-1928 онуудад ер&#1108;нхий сайд хийж яваад Оросод нэгдэхгvй гэж алзалдсаны т&#1108;л&#1108;&#1108; хувьсгалын эсэргvv хэргээр 1939 онд буудуулж тvvний зураг нь хэвлэгдсэн бvх ном сонинг хураан шатаагдсан байна. Хулчигараараа алдартай Салчикийн Тогоо Туваг Оросод нэгтгэж, "Буурай орны &#1108;мн&#1108;&#1108;с буруу vлгэр дуурайлал vзvvллээ" гэж маршал Чойбалсанд элэгдvvлж явахав дээ.
Тува нар Оросод шууд захирагдахыг хvсээгvй учир 1924 оны Монголын тунхаглалын давлгаанаар Хэмчикийн хавьд Монголтой нэгдэх х&#1108;д&#1108;лг&#1108;&#1108;н &#1108;рн&#1108;ж Минушинскаас ирсэн морин цэрэгт дарагдсан. Тувачууд "хvний нохой идэхээр &#1108;&#1108;рийн нохой идэг" гэсэн бодлоор Монголд нэгдэх гэж олон удаа зvтгэж байжээ. Тэр vед Монгол ч гэсэн дотроо баяртай ч гаднаа дуугvйхэн Оросын байрыг харж байлаа. Тувад ах нар ямар туршилт хийнэ тvvнийгээ Монголд м&#1108;н хийнэ, Монголд ямар туршилт хийнэ, тvvнийгээ Тувад давтана. Шинэ эргэлтийн бодлого, 38 оны их аллага, хvрээ хийдийг устгах х&#1108;д&#1108;лг&#1108;&#1108;н, таван жилийн т&#1108;л&#1108;вл&#1108;г&#1108;&#1108; гээд бvгд адил юм. Ийнхvv Оросууд Туваг далан жил тамлахдаа тэдний "Монголоо" гэсэн сэтгэлийг бvрэн угааж чаджээ.
Монгол ядарсаар эрхтэнvvд нь гуйлга гуйдаг "М&#1108;нг&#1108; Ол" Улс болохын даваан дээрх &#1108;н&#1108;&#1108; vед баруун хязгаараас ядахдаа тэрсvv сэтгэлтэй урайнхайн торгуудууд байдаг малыг нь тууж идсээр Тува Улсыг "Тууваа" Улс болгох нээ. Тувагийн малын хулгайчийн "Тувад турж vхсэнээс Монголын шоронд vхсэн нь дээр" гэдэг vг нэгийг бодогдуулж байна.

Ш.Баатар</P>
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|小黑屋|蒙古青年论坛

GMT+8, 2026-7-24 21:24 , Processed in 0.010970 second(s), 14 queries .

Powered by Discuz! X3.4

© 2001-2023 Discuz! Team.

快速回复 返回顶部 返回列表