|
|
发表于 2005-11-13 19:27:33
|
显示全部楼层
<P>Миний бага насанд арван жилээ дүүргээд нутгаасаа салах болтол Хятадаар сурсан Өвөр Монгочуудтай танилцаж найзалж яваагүй тул Хятадаар сурсан өвөр монголчууд гэж байдагийг мэдэхчгүй байсан юм,энэ нь тийм хүн маны нутагт байхгүй гэсэн учир биш зөвхөн би юм мэдэхгүй байж гэснийг л харуулнаа.</P>
<P>Би их сургууль д ороод Мөгдөн хотонд 10 жил суралцаж амьдрахдаа Харчин Монголжины Өвөрлөгчидтэй танилцаж явлцаж эхилсэн юм. Бид сургууль д байхдаа тэднүүстэй хамт найрлаж тэднүүст бүтэн сайн өдөрт Монгол хэл заан өгч зан дадгал зэргийг ч тэднүүс биднээс дооргүй хүндэтгэн эрхэмлэж бидний хүндэтгэлийг олж байсан юм. Энэ бол миний хамаг анханы Хятадаар сурсан Өвөрлөгчийн тухай ойлголт болноо.</P>
<P>Харин их ёургууль төгссөнөөс хойш Хятадаар сурсан Өвөрлөгчүүдтэй олон тааралдах болов. Хамгаас өмнө миний жээ болж байв. Миний бага эгэч болхоор Монголоор шалгаж явсан оюутан байсан бөгөөд ажил төрөлдөө овоо гялруулж явж байсан юм,тэгээд одоогийн нийгэм д Монгол хэл ямарч хэрэгцээ алга хожмын амьдарлыг нь бодохлоор Хятадаар сурсан нь нэг л зүггээд Хятад сургууль д өгөөд Хятад болгочхов. Миний эгэч шиг бодолтой хүн маны нутагт олон байсныг би хэд удаа нутаг буцаад аажмаар олж мэдэв. Миний Хэл бичгийн багш хүртэл хүүхдээ Хятад сургууль д өгөөд надад хэлэхдээ би Монголоор эчнээн жил сураад миний амьдрал д ямар тус болов? би одоо болтол Хятад үгнтй авияг зөв дуудаж чадахгүй Хятад хүний элэг болоод,хүүхдээ би яавач өөрийн замаар явуулахгүй гэсэн юм. Эдгээр гэрийн ахмадийн иймэрхүү үзлийн доор хүүхдүүд юу болохыг одоо урьдчилан хэлэхд хэцүү,надаас хамаг ойр байгаа миний жээ хүүгийн ховь д бол би Хятадын хайлуулах түрийн бодолго үнэхээр аюултай хэцүү арга гэж мэдэрнээ. </P> |
|