蒙古青年论坛

 找回密码
 注册
查看: 431|回复: 0

Монгол хэл аялгуу

[复制链接]
发表于 2006-11-2 12:43:33 | 显示全部楼层 |阅读模式
Монгол хэл аялгуу
Монгол угсаатны хэлний бїрэлдэхїїн

Монгол угсаатан ястан хїн судлалын тєрхєєрєє монголжуу (Монголоид их арьстны умард салаа, Тєв Азийн хэв маягт багтахын дээр хэлний ангиллаараа Алтай овгийн хэлтэнд хамаарагдана. Монгол хэлтэн нь 6 сая орчим болох бєгєєд їїнээс 2.,6 сая нь Монгол улсад, 3,6 сая нь БНХАУ-д. 0,5 сая орчим нь ОХУ-д, 0,03 сая нь Афганистанд аж тєрдєг.

Монгол хэл нь угтаа євєг Алтай хэлнээс салбарласан Ерєнхий євєг монгол-тїрэг хэлнээс сурвалжтай болно. Хэдий тийм боловч монгол хэл нь алтай овгийн хэлний нэгэн тєрєл болох Ерєнхий євєг хамниган хэлнээс угшилтай манж хамниган хэлтэй харилцан бэлчирлэнэ.

Орчин цагийн монгол хэл нь XIII зууны Монголын Эзэнт улсын їеийн эртний хэл аялгуунаас эх аван хєгжиж, тїїхийн элдэв шалтгаанаар Шар мєрнєєс Ижил мєрєн хїртэлх єргєн уудам нутагт тархсан монгол овогт угсаатны бїлгїїдээрээ ялгавараа бїхийн дээр сонгодог монгол бичгийн хэл бїрэлдсэн XIV-XVI зууны їеэс орчин їеийн монгол хэл эхлэн тєлєвшиж єнєєгийн байдлыг олсон ажээ. Монголч эрдэмтэд орчин цагийн монгол хэл аялгууг янз янзаар ангилж иржээ.

Монгол Улсын хїн ардын хэл аялгууны ангилал

Тус орны хїн олны хэлэлцэх їндсэн хэл болох Тєв монгол хэл нь дотроо олон салбар аман аялгуу бїхий дєрвєн гол аман аялгуу (Халхын аман аялгуу, Ойрадийн аман аялгуу, Буриадын аман аялгуу, Євєрлєгчдийн аман аялгуу зэрэг) -наас бїрэлддэг байна.

Халхын аман аялгуу. Халхын аман аялгуу нь хїн амын дийлэнх нь болох халхчууд хийгээд бїх нийтээр хэлэлцдэг аман болон бичгийн хэлний хамгийн єргєн дэлгэрсэн аялгуу юм. Халхын аялгуу нь тєв, баруун, зїїн халхын салбар аман аялгуу гэж ялгагдана.

Ойрадын аман аялгуу. Ойрадын аман аялгуугаар Ховд, Увс, Баян-Єлгий аймагт суух баруун монголчууд ярилцана.

Буриадын аман аялгуу. Буриадын аялгуугаар Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Хєвсгєл, Булганы зарим сумдаар суудаг буриад, барга хамниган ястан ярина. Монголын буриадын аман аялгууг авиан зїйнх нь шинжээр Онон-Улзын, Холь ага хамниган худир, барга-буриадын Сэлэнгэ-Їїрийн голын тїнхэн, санага, цонгоол буриадын салбар аман аялгуу гэж ангилж болно.

Євєрлєгчдийн аман аялгуу. Сїхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын баруун зїїн їзэмчин, Дорнод аймгийн Баянтїмэн, Сэргэлэн, Булган сумнаа буй зїїн їзэмчин нар болон цєєн тооны хуучид, тїмэд, баарин, хорчин нар євєрлєгчдийн аялгуугаар ярилцана.

Тїрэг хэлний аман аялгуу. Баян-Єлгий аймгийн бїх сумд, Ховд аймгийн Ховд, Булган суманд суух хасгууд тїрэг хэлний салбар болох хасаг хэл аялгуугаар ярина. Мєн Налайх хот, Шарын голд нэлээд тооны хасагууд монголчуудтай холилдон суух бєгєєд хасаг, монгол хоёр хэлээр хэлэлцэнэ. Тїїнэас гадна тїрэг хэлтэнд хамаарах цєєн тооны чантуу (єзбек) нар уйгур болон хасаг хэлээр хослуулан ярина.

Монгол хэл аялгуунуудын їгсийн сангийн їндсэн цєм болох 200 їгийг жишин тэдгээр аялгууны бие биеэсээ тасарсан цаг їеийг бодож гаргасныг доор їзїїлэв.

Хэдэн жилийн ємнє Аль зууны їед
Халх - цахар 150 ХIХ
Халх - буриад 350 XVII
Халх - монгор 1050 X
Халх - Дагуур 1200 VIII
Халх - Халимаг 550 XV
Цахар - Монгор 110 IX
Цахар - дагуур 1300 VII
Халимаг - буриад 500 XV
Халимаг- дагуур 1200 VII
Буриад - монгор 1000 X
Буриад - дагуур 1400 VI
Монгор - дагуур 1200 VII


Эдгээр тоог харьцуулан їзэхэд тєв аялгуу, хязгаарын аялгуу, зэрэглээ аялгуу, алсалсан аялгууг ямар нэг хэмжээгээр їзїїлсэн байдал илэрхий байна.
Жишээлбэл: Халх - цахар, халх - буриад, халх - халимаг гэх мэтээр салсан хугацаа нь алгуурхнаар холдсон байдалтай байгаа бол цахар - буриад,
цахар - халимаг, буриад - халимаг аялгуу нь бие биеэс халхаас ємнє салсан байдалтай болж байна.
Монгол хэл аялгууны дотроос халхын аялгуу нь бусад бїх аялгуутай, тэр ч байтугай хамгийн тасархай, монгор, дагуур хэлтэй хїртэл ойр байгаа нь
тус аялгуугаар хэлэлцэгчид нь газар нутгийн талаар тєв дунд нь уудам газар оршин сууж байгаатай холбоотой болно.

Эх сурвалж: Х.Нямбуу. "Монгол улсын угсаатны зїй" (удиртгал). УБ., 1992.
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古青年论坛

GMT+8, 2026-7-25 01:30 , Processed in 0.021077 second(s), 14 queries .

Powered by Discuz! X3.4

© 2001-2023 Discuz! Team.

快速回复 返回顶部 返回列表