|
|
ДОХ-ын вирус тээгч УИХ-ын гишүүнтэй холбоогүй
2005.12.1, 1:18 pm Өнөөдрийн монгол
http://www.sonin.mn/post/index/2193/
ДОХ-ын 15 дахь тохиолдол энэ сарын 21-нд илэрсэн тухай мэдээлсэн. Улсын клиникийн II эмнэлшйн Мэс заслын тасагт хэвтэж байсан эмэгтэй шинжилгээ хийлгэхэд ДОХ вирус илэрсэн. Энэ вирус тээгч бүсгүй УИХ-ын 2-3 гишүүнтэй холбоотой гэнэ гэх мэдээллийн мөрөөр ХӨСҮТ-ийн ДОХ, Бэлгийн замын халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга В.Нямхүүтэй уулзлаа.
-Хамгийн сүүлд илэрсэн ДОХ-ын вирус тээгч УИХ-ын 2-3 гишүүнтэй холбоотой гэсэн мэдээлэл байна?
-Би энэ мэдээллийг уншсан. Энэ хүн ямар ч УИХ-ын гишүүнтэй холбоогүй гэдгийг хэлье. Хятад улсад сурч, ажиллаж амьдардаг эмэгтэй байгаа. Өөрийн хүсэлтээр шинжилгээ хийлгэсэн. Хоёр жилийн өмнө нэр хаяггүй шинжилгээ өгөөд явсан юм билээ. Монголд ямар ч хавьтагч байхгүй.
-Хятад руу явсан гэсэн. Тэндээ өөр хүнд вирус тараахгүй гэсэн баталгаа байгаа юу?
-Хятадад сурдаг болохоор хувь хүний хүсэлтээр явуулсан. Манай төвийн хяналтад байгаа. Өөрийн үүрэг хариуцлагаа ухамсарлан харилцан гэрээнд гарын үсгээ зураад явсан. Тогтсон хугацааны дараа ирж дахин шинжилгээнд орно гэсэн хариултыг Б.Нямхүү даргаас авлаа. Тэгэхээр ДОХ-ын вирус тээгч бүсгүй УИХ-ын зарим гишүүнтэй холбоотой мэтээр мэдээлсэн нь худал ажээ.
Д.Цэнгэлмаа
注解
ДОХ: 爱滋病
Монголд ямар ч хавьтагч байхгүй在: 在蒙古没有任何伴侣
Хятадад сурдаг болохоор хувь хүний хүсэлтээр явуулсан:由于她在hitad留学,因此尊重其意愿让她继续学业。
Тэгэхээр ДОХ-ын вирус тээгч бүсгүй УИХ-ын зарим гишүүнтэй холбоотой мэтээр мэдээлсэн нь худал ажээ:因此,爱滋病携带者同几个大呼拉尔议员有性关系的报道是假的。 |
|