蒙古青年论坛

 找回密码
 注册
查看: 820|回复: 0

“Итгэлт хамбын тайлагдашгүй нууц”

[复制链接]
发表于 2010-3-26 22:26:37 | 显示全部楼层 |阅读模式

Буриадын эрдэнэт гэгээн итгэлт хамбын тухай сонирхолтой баримт дэлгэсэн үзэсгэлэн “Итгэлт хамбын тайлагдашгүй нууц” нэртэйгээр Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд өнөөдөр нээгдлээ.


Үзэсгэлэнг анх удаа Улаан-Үдээс өөр хотод нээгдэж байгаа бөгөөд итгэлт хамбын эдэлж хэрэглэж байсан эд зүйлс болох баринтаг, сэлтээс адис авч болох юм байна. ОХУ-ын Буриадад 2002 онд анх удаа итгэлт хамбын гэгээн дүрийг шилэн хоргонд хийж үзүүлдэг болсон.

Буриадын итгэлт хамба Дашдорж 1927 онд таалал төгссөн бөгөөд 2002 онд цогцсыг дахин гаргахад огт муудаагүй амьд хүнийх шиг шинж чанартай байжээ. Итгэлт хамба иогийн лянхуа суудлаар бясалгал хийж байгаад нас барсан бөгөөд өөрийн бунхныг тогтмол давтамжтайгаар үе үе нээж үзэж байхыг гэрээсэлж үлдээсэн аж. Сүүлчийн удаа буюу 2002 онд гаргаж ирсний дараа хуврагууд түүний цогцсыг тусгай шилэн хоргонд хийж залахаар шийджээ.

Ингэснээр жил ирэх бүр итгэлт хамбын биеийн амьд шинж чанар алдагдаж байгаа юм байна. Тиймээс удахгүй дахин хөдөөлүүлэхээр буриадын томоохон хуврагууд шийджээ. Итгэлт хамбын өөрийн цогцос хийгээд түүнийг арчилдаг ламыг хийдээс огт гаргадаггүй бөгөөд хамбын эд эсэд шинжилгээ хийхийг ч зөвшөөрдөггүй байна. Харин Москвагийн генетикийн судлаачдад тэргүүнээс нь унасан дөрвөн ширхэг үс, биеэс нь гуужсан дөрвөн грамм арьс, баруун хөлийнх нь хоёр дахь хуруунаас ургасан дөрвөн грамм хумсыг эд эсийн шинжилгээнд өгч байжээ. Шинжилгээний хариу дэлхий нийтийг шагшин гайхахад хүргэсэн. Учир нь итгэлт хамба хөдөөлснөөс хойш 75 жил, ил гаргаад хоёр жил болсны дараа хийсэн хоёр шинжилгээ хоорондоо яг ижилхэн гарч байсан юм.
Түүний арьс нь амьд хүнийх шиг зөөлөн байснаас гадна бие нь үеэрээ нугарч байсан аж. Эд эсийн шинжилгээ амьд хүнийхтэй бараг адилхан гарсан бөгөөд биеийн халуун болоод, даралт нь бага зэрэг л доогуур байжээ. Ер нь цогцсыг олон жилийн турш амьд шинжээр нь хадгалахдаа занданшуулж хүхэр шингээдэг. Харин итгэлт хамба Дашдоржийн цогцсонд эдгээр аргуудын алийг нь ч хэрэглээгүй нь олныг гайхашруулахад хүргэсэн юм. Бурхны шашинд иогийг бүрэн эзэмшсэн хутагт хувилгаад нас барахаасаа өмнө өөрийн биеийг ариутган муутгадаггүй болгодог эрдэмтэй болдог аж. Өчигдөр нээгдсэн үзэсгэлэнг үзэж сонирхохоор ирсэн сүсэгтэн олон Занабазарын нэрэмжит музейн танхимд багталцахааргүй дүүрэн байлаа. Үзэсгэлэнд итгэлт хамбатай холбоотой түүхэн гэрэл зургууд болон, эдэлж хэрэглэж байсан зүйл, баримтат киног тайлбартайгаар үзүүлжээ. “Итгэлт хамбын тайлагдашгүй нууц” үзэсгэлэн 14 хоног гарах аж.

















您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古青年论坛

GMT+8, 2026-7-25 02:48 , Processed in 0.013069 second(s), 14 queries .

Powered by Discuz! X3.4

© 2001-2023 Discuz! Team.

快速回复 返回顶部 返回列表